|
Монгол морин полочид Берлинд ирнэ |
|
Tuesday, 07 September 2010 13:24 |
|
Энэ сарын 24 - 26-ны өдрүүдэд Берлиний Поло Клубын урилгаар монгол морин полочид Берлин хотноо зочилж, германы морин полочидтой анхны нөхөрсөг уулзалт, тэмцээн зохиох гэж байгаа тул сонирхсон олон түмнийг өргөнөөр хүрэлцэн ирж оролцохыг урьж байна. Тэмцээний тасалбарын үнэ 35 евро байх ажээ. Тасалбарыг hier энд дарснаар холбогдож захиалж болох юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг
http://www.pace-magazin.com/polo-4-peace-berliner-polo-club-201/5955
цахим хуудсанд хандаж авна уу. |
|
Last Updated on Tuesday, 07 September 2010 13:39 |
|
“Хөх тэнгэрийн монгол орон” өдөрлөг болов |
|
Monday, 06 September 2010 11:00 |
|
Монгол Улсын Элчин сайдын яамнаас Берлиний Соёлын тойрог Холбоотой хамтран Берлин хотын Карлхорст дүүрэгт 90-ээд оны үед Монгол Улсын ЭСЯ байрлаж байсан “Портланд-Семент-Хаус” байранд “Хөх тэнгэрийн монгол орон” өдөрлөгийг зохион байгуулав. Өдөрлөгийг санаачилж, зохион байгуулсан хатагтай А. Мартиросян-Пэтцолд уг өдөрлөгийг хөтөлсөн ба зуу гаруй хүн оролцсон энэхүү арга хэмжээний үеэр “Өүлэн” хамтлаг тоглолтоо сонирхуулж, Б.Дөлгөөнзаяа ардын бүжиг бүжиглэсэн нь хүмүүсийн сэтгэлд хүрч, үзэгчид алга ташин, чин сэтгэлийн баяр хүргэж байлаа. Тус ЭСЯ-ны соёлын атташе Ё.Баттөмөр монгол түмний зан заншил, ардын уламжлалаас ярьж сонирхуулав. “Коллекшн Фройденберг” ХК-ийн тэргүүлэгч Проф. Г.Тойфел монгол зураачдын бүтээлээс дэлгэн үзүүлсэн нь олны анхаарал татсан үйл явдал болов. Уг өдөрлөгийн үйл ажиллагаанд Шёнефелд дүүргийн засаг дарга Док. Ү.Хаазе, Берлиний Соёлын тойрог Холбооны тэргүүн ноён Вүндер, “Портланд-Семент-Хаус” –ын захирал ноён А.Ланге, Проф. Г.Тойфел нар хүрэлцэн ирж оролцов. |
|
Last Updated on Monday, 06 September 2010 11:04 |
|
П.Н.Шастины нэрэмжит Нэгдсэн гуравдугаар эмнэлэгт зочиллоо |
|
Tuesday, 24 August 2010 10:21 |
|
ХБНГУ-ын Эрүүл мэндийн яамны Парламентийн Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Аннетте Видман-Мауц энэ сарын 22-26-ны өдрүүдэд манай улсад айлчилж байна. Тэрээр айлчлалын хүрээнд өчигдөр Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд шинээр тоног төхөөрөмж гардуулжээ. Мөн Эрүүл мэндийн сайд С.Ламбаатай уулзаж эрүүл мэндийн салбарын цаашдын үйл ажиллагааны талаар харилцан санал солилцсон бөгөөд хоёр улсын эрүүл мэндийн салбарын зочид, төлөөлөгчид П.Н.Шастины нэрэмжит Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн зүрх, судасны тасагт зочилж байна. Төлөөлөгчид маргааш Халдварт өвчин судлалын үндэсний төв, Төв аймгийн Эрдэнэ сумын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах юм. |
|
Last Updated on Tuesday, 24 August 2010 10:27 |
|
Холбооны сайд Д.Нийбел Монгол Улсад айлчилж байна |
|
Friday, 20 August 2010 15:41 |
|
Монгол Улсын Засгийн газрын урилгаар ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд ноён Дирк Нийбел тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үр дүнтэй холбогдуулж, хоёр улсын сайд нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Сангийн сайд С.Баярцогт мэдээллийнхээ эхэнд ХБНГУ манай Европ дахь гол түнш бөгөөд 1990 оноос хойш үзүүлсэн тусламжаараа хоёрт орж байгаа гэлээ. Тус улс өнгөрсөн хугацаанд Монгол Улсад 290 сая еврогийн тусламж үзүүлжээ. Одоо харин шинээр хэрэгжих төсөлд зориулж гурван сая еврогийн тусламж үзүүлэхээр болоод байгаа юм. Дээрх мөнгийг уул уурхайн компаниудын засаглалыг сайжруулах, боловсон хүчин бэлтгэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бичил уурхай, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэгт зарцуулах нь зүйтэй гэж ХБНГУ-ын тал үзсэн байна. Тиймээс дээр нэр дурдсан ажлуудад уг хөрөнгийг зарцуулах юм байна. Мөн ноён Дирк Нийбел Тавантолгойн төсөлтэй газар дээр нь очиж, танилцахаар болсныг сайд С.Баярцогт онцлов. Харин ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Д.Нийбел “Герман, Монгол Улсын хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж, хөгжлийн түншлэлийн шинж чанартай болж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны хамтын ажиллагааг бодит байдлаар хөгжүүлэхийг хүсч байна. Монгол Улсын Засгийн газар бидний хүсэлтийг нааштай хүлээж авсан. Хоёр тал ядуурлыг бууруулж, эдийн засгийн хөгжлийг дэмжих, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл байгуулахад хамтран ажиллахад бэлэн байна. Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлснээр ядуурлыг бууруулах нэгэн томоохон зорилгод хүрэхэд үр дүн авчирна. Ил уул уурхайг ашиглах тал дээр ч чиглэл, зөвлөгөө өгнө. Нэг үгээр хэлбэл, энэхүү дэмжлэг нь Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтын чадавхийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч цаазаар авах ялыг зогсоож, хэрэгсэхгүй болгох талаар санал гаргасанд Герман улсын Засгийн газар талархлаа илэрхийлж байна” гэсэн юм. |
|
МИАТ ХК-иас тийзийн хөнгөлөлт үзүүлж байна |
|
Friday, 20 August 2010 11:20 |
|
МИАТ ХК нь 2010 оны 08-дугаар сарын 26-ны өдөр нисээд 9-р сарын 02-ны өдөр ирэхээр, 9-р сарын 02-ны өдөр нисээд 9-р сарын 05-ны өдөр ирэхээр, дээрх өдрүүдэд зорчигч урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор дараах хямдралтай тарифийг санал болгож байна. Үүнд:
- Берлин-Улаанбаатар-Берлин чиглэлд дээрх заасан өдрүүдэд ирж, буцах нислэгийн тийз 385,00 евро
Дээрх хямдралтай тариф нь зөвхөн заасан өдрүүдэд хүчин төгөлдөр үйлчилгээтэй болохыг анхаарна уу.
МИАТ ХК-ний Берлин хот дахь Төлөөлөгчийн Газар
Berlin Branch Office
Chaussee Strasse 84,
10115 Berlin, Germany
Tel: 49-30-284 981 42
Fax: 49-30-284 981 40 |
|
Last Updated on Friday, 20 August 2010 11:24 |
|
|
|