Та энд байна:: Hүүр хуудас >

Паспорт


Шинэ Паспорт
Image

Шинэ загварын гадаад паспорт гарсантай холбогдуулан 2004 оноос өмнө олгосон энгийн гадаад паспорт хүчингүй тул Улсын бүртгэл, статисикийн ерөнхий газар (УБСЕГ) -аас шинэ паспорт олгож байна. Шинэ гадаад паспорт авахыг хүссэн иргэд материалаа зохих журмын дагуу бүрдүүлж ЭСЯ-ны Консулын хэлтэст шуудангаар ирүүлэх буюу өөрийн биеэр авч ирж өгнө. Шинэ гадаад паспортыг ЭСЯ-аар захиалан авахад 6-8 долоо хоногийн хугацаа шаардагдах тул паспорт захиалахдаа үүнийг анхаарна уу.


Бүрдүүлэх материал

1. Паспорт захиалан авах мэдүүлэг  ( PDF file эндээс татаж авна уу), (хуучин паспортыг үрэгдүүлсэн бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, монгол орчуулгын хамт/,
2. 3,4х4,5 хэмжээтэй, цагаан дэвсгэртэй өнгөт зураг 3 хувь, (нүдний шилгүй, дух, чих бүрэн гарсан байх шаардлагатай)
3. Хуучин паспортын буюу цахим иргэний үнэмлэхийн хуулбар
4. Шинэ паспорт захиалгын үнэ, үйлчилгээний хураамж 55,- Еврог ЭСЯ-ны дансанд шилжүүлсэн банкны гүйлгээний баримтын хуулбар
5. УБЕГ-аас лавлагаа авах шаардлага гарвал тэдний баталсан журмын дагуу хураамж авна.

7. Шинэ гадаад паспортыг захиалагчид шуудангаар хүргүүлэх бол шуудангийн хаягаа бүрэн зөв бичсэн, баталгаат захидлын шуудангийн марк наасан дугтуйг паспорт захиалгын материалуудын хамт ирүүлсэн байна.


Хүүхдэд гадаад паспорт авахад бүрдүүлэх материал

1. Эцэг, эхийн цахим иргэний үнэмлэхийн эсвэл гадаад паспортын хуулбар

2. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, монгол орчуулгын хамт

3. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5Х4.5 хэмжээтэй 3 хувь цээж зураг, (нүдний шилгүй, дух, чих бүрэн гарсан байх шаардлагатай)

4. Гадаад паспорт авах мэдүүлэг

5. Шинэ паспорт захиалгын үнэ, үйлчилгээний хураамж 55,- Еврог ЭСЯ-ны дансанд шилжүүлсэн гүйлгээний баримтын хуулбар

6. Шинэ гадаад паспортыг захиалагчид шуудангаар хүргүүлэх бол шуудангийн хаягаа бүрэн зөв бичсэн, баталгаат захидлын шуудангийн марк наасан дугтуйг паспорт захиалгын материалуудын хамт ирүүлсэн байна.


Паспортын хугацааг сунгах

2004 оноос эхлэн олгосон гадаад паспортын хугацааг сунгана. Паспорт сунгуулах анкетийг бөглөж (эндээс татаж авна уу PDF), 1 хувь цээж зураг сунгалтын үйлчилгээний хураамж 20,- Еврог ЭСЯ-ны дансанд шилжүүлсэн гүйлгээний баримтын хуулбарын хамт ирүүлнэ. Сунгалт хийсэн паспортыг захиалагчид шуудангаар буцаан илгээх бол шуудангийн хаягийг бүрэн зөв бичсэн, баталгаат захидлын шуудангийн марк наасан дугтуйг паспорт захиалгын материалуудын хамт ирүүлсэн байна.


 

Паспортад хавсралт хийх

2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр "Хүн худалдаалахтай тэмцэх тухай" хууль батлагдсантай холбогдуулан мөн өдөр "Иргэний бүртгэлийн тухай хууль"-ийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт өөрчлөлт орсноор эцэг, эхийн паспортад хүүхдийн хавсралт хийх үйлчилгээг бүрмөсөн халсан болно. Монгол улсын төрсний гэрчилгээтэй, давхар иргэшилгүй хүүхдэд нас харгалзалгүй үндэсний энгийн гадаад паспорт олгоно.



Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 338 дугаар тогтоол

Монгол Улсын Засгийн газраас 2004 онд гаргасан виз, визийн хураамжтай холбогдох тогтоолт нэмэлт өөрчлөлт оруулах нь:

1. Монгол Улсын иргэний гадаад улсын харьяатаар төосөн 16 хүртэлх насны хүүхдийг визний хураамжаас чөлөөлөх

2. Монгол Улсын харьяатаас гарч гадаад улсын харьяат болсон гадаадын иргэнийг визийн хураамжаас чөлөөлөх

Энэхүү хуулийн заалт нь 2011 оны 4 дүгээр сарын 1 нээс хүчин төгөлдөр болно.

Жич : Визийн хураамжаас чөлөөлсөн тохиолдолд тэмдэгтийн болон үйлчилгээний хураамж 5 евро төлөх болно.