Засгийн газар хоорондын хэлэлцээ болов

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны ээлжит хэлэлцээ 2008 оны 4 дүгээр сарын 1-3-ны өдрүүдэд Бонн хотноо амжилттай болж өндөрлөв.

 

 

 

Нээлттэй, үр бүтээлч, хамтач уур амьсгалд болсон уг хэлэлцээг Монголын талаас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр, Германы талаас Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Ази, Зүүн өмнөд Европ, Афганистаны асуудал хариуцсан төлөөлөгч, доктор Фрийдрих Кичельт нар удирдав. Хоёр тал өнгөрсөн онд хийсэн зөвлөлдөх уулзалтын үр дүнг үндэслэн, одоо хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагаа, чухал ач холбогдол бүхий бусад асуудлын талаар хэлэлцэж, холбогдох Протоколд гарын үсэг зурав.