“ТАЛЫН БААТРУУД: 7-14-Р ЗУУНЫ МОНГОЛЫН МОРЬТОН НҮҮДЭЛЧИД” ҮЗЭСГЭЛЭН БОНН ХОТНОО НЭЭГДЭВ
ХБНГУ-ын Холбооны Боловсрол, судалгааны яам болон Монгол Улсын ШУА-ийн ивээл дор 2008 оноос хэрэгжүүлж ирсэн монгол-германы хамтарсан төслийн үр дүнд хайж олсон олдворуудаар бүрдсэн “Талын баатрууд: 7-14-р зууны Монголын морьтон нүүдэлчид” нэртэй үзэсгэлэн Бонн хотын ЛФР-Ландесмузейд 1 дүгээр сарын 25-нд үүд хаалгаа нээв. Үзэсгэлэнгийн нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүшин, ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Ч.Галбаатар, ЭСЯ-ны Элчин зөвлөх Ц.Болор, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, профессор Д.Цэвээндорж, ШУА-ийн Барилга, Архитектурын корпорацийн захирал, академич Д.Хайсамбуу, Монгол Алтай судлалын хүрээлэнгийн захирал, профессор Х.Цоохүү нарын монголын төлөөлөгчид оролцов.





Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж Шлесвиг Холштайн муж улсын Ерөнхий сайд Петер Харри Карстэнсэний урилгаар Берлин хотноо зохион байгуулагдсан "Ногоон 7 хоног" үзэсгэлэн яармаг дахь Шлесвиг Холштайн муж улсын "22а" танхимд 2012 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр зочлов.
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Холбооны Хүнс, хөдөө аж ахуй, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын сайд хатагтай И.Айгнэрийн урилгаар ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна. Дэд сайд Ж.Сауле энэхүү айлчлалынхааа хүрээнд “Олон Улсын Ногоон Долоо Хоног” арга хэмжэний нээлтийн ажиллагаанд оролцов.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч К.Вулфф Берлин дэх Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нарыг хүлээн авч шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх ёслол өнөөдөр Холбооны Ерөнхийлөгчийн ордонд болов. Жил бүрийн уламжлалт арга хэмжээнд Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж оролцож Холбооны Ерөнхийлөгчид мэндчилэв.






