Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр тэргүүтэй төлөөлөгчид Берлин хотод айлчилж байна.
Нийслэлийн засаг дарга айлчлалынхаа хүрээнд Берлин хотын дарга ноён К.Вовэрайттай албан ёсны уулзалт хийж, орон нутгийн сонгуульд амжилт байгуулж, шинэ засгийн газраа байгуулсанд баяр хүргэн, хот байгуулалт, хот төлөвлөлт, архитектор бэлтгэх болон давтан сургах зэрэг хоёр талын харилцан ашигтай байх зарчимд суурилсан харилцаа, хамтын ажиллагааны сэдвээр тус тус санал солилцов. 
Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр айлчлалынхаа хүрээнд Берлин хотын "Хүндэт зочны дэвтэр"-т гарын үсэг зурж, Брандэнбург муж улсын Шөнэфэлд хотод айлчлав.
Тэрээр германы Франкфурт ам Майн болон Бонн хотын дарга нарын урилгаар мөн эдгээр хотуудад зочлохоор төлөвлөж байгаа болно.
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ “ОЛОН УЛСЫН НОГООН ДОЛОО ХОНОГ” АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОВ.
“Ногоон Долоо Хоног”- арга хэмжээ нь 77 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд эдүгээ дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбар дахь хамгийн том үзэсгэлэн болжээ. Энэ жил тус арга хэмжээнд нийт 70 орны Хүнс хөдөө аж ахуйн сайд, дэд сайд нар оролцож байгаа бөгөөд Румын Улс 2012 онд түнш орноор оролцож байна.
ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРУУДЫН ТЭРГҮҮН НАРТ ШИНЭ ОНЫ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ
ЭЛЧИН САЙДЫН ШИНЭ ОНЫ МЭНДЧИЛГЭЭХБНГУ-д оршин сууж буй Монгол Улсын нийт иргэддээ 2012 оны мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд ЭСЯ-ны хамт олны өмнөөс болон хувиасаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Балдоржийн Даваадорж ЗАРЛАЛМонгол Улсын тусгаар тогтнолын 100 жилийн ойн баяр болон Монгол Улсын орчин үеийн Дипломат албаны 100 жилийн ойн баярын 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Элчин сайдын яам ажиллахгүй болно. ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА И.ХОМАННТАЙ УУЛЗАВ
БАЙГАЛЬ ХАМГААЛАЛЫН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ХБНГУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ К.ВУЛЬФФТЭЙ УУЛЗАВ
МОНГОЛ УЛС, ХБНГУ-ЫН ХООРОНД БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ АСУУДЛААР ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАГДАВ |



Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Холбооны Хүнс, хөдөө аж ахуй, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын сайд хатагтай И.Айгнэрийн урилгаар ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна. Дэд сайд Ж.Сауле энэхүү айлчлалынхааа хүрээнд “Олон Улсын Ногоон Долоо Хоног” арга хэмжэний нээлтийн ажиллагаанд оролцов.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч К.Вулфф Берлин дэх Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нарыг хүлээн авч шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх ёслол өнөөдөр Холбооны Ерөнхийлөгчийн ордонд болов. Жил бүрийн уламжлалт арга хэмжээнд Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж оролцож Холбооны Ерөнхийлөгчид мэндчилэв.
Элчин сайд Б.Даваадорж 12 дугаар сарын 20-ны өдөр Холбооны Эдийн засаг, технологийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Хоманнтай уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд хоёр орны Түүхий эд, аж үйлдвэр, технологийн салбарын Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн цаашдын үйл ажиллагааны талаар ярилцав.
Элчин сайд Б.Даваадорж Бундестагийн гишүүн, Бундестагийн Герман-Төв Азийн Парламентийн бүлгийн дарга док. Д. Энкелманн болон Холбооны байгаль хамгаалах албаны дэргэдэх Вильм арал дахь олон улсын байгаль хамгаалах академийн захирал, проф. Х. Д. Кнапп, “Михаел Зуккоф” сангийн гүйцэтгэх захирал С.Шмидт нарыг 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр ХБНГУ, Монгол Улсын биологийн төрөл зүйлийн хамтарсан судалгаа, хамтын ажиллагааны 50 жилийн ойн хүрээнд 2012 оны 3 дугаар сарын 25-аас 28-ны өдрүүдэд Халле хотноо зохиох гэж эрдэм шинжилгээний бага хурлын талаар Д.Энкельманн мэдээлэв. Үүнээс гадна байгаль хамгаалах чиглэлээр тодорхой төсөл хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Катарын Доха хотноо НҮБ-ын Соёл иргэншлийн холбооны 4-р чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хурлын үйл ажиллагааны үеэр үг хэлэхийн зэрэгцээ хоёр талын уулзалтуудыг хийж байна. Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын Ерөнхийлөгч Кристиан Вульфтэй уулзлаа.







